Америкийн “Иргэний дайн” гэдэг кино гарч үзэгчдыг шуугиулж байна. Кинонд Америкийн улс төрийн хүрээний санал зөрөлдөөн ширүүсч, 19 муж нэгдсэн улсын холбооноос гарахаас мэдэгдэж, эвсэл бүлэг фракцуудын зодоон улс орноо сүйрлийн ирмэгт хүргэж буйг өгүүлнэ. Энэ хэдийгээр кино боловч өнөө ч ийм байдал давтагдаж байна. Үүний тодорхой жишээ бол Техаст гарсан хямрал юм.
Энэ жил Америкийн ерөнхийлөгчийн сонгууль болно. Цөөнгүй шинжээчид Америкийн ерөнхийлөгчийн сонгууль дэлхийн хямралын эх үүсвэрийн нэг нь гэж үзжээ. Сонгуулийн өрсөлдөөн ширүүсэх тусам Америкийн нийгэм улам их хагаралдаж байна. Америкийн сонгуулийн архаг өвчин даамжирч байна гэсэн үг. Нэгдсэн улсын засгийн газар болон Техасын захиргаа цагаачдын асуудлаас болж ноцтой зөрчилдөж эхэллээ. Техасын өмнөд хил дээр халз тулгаралт болж байна. Техасын хямрал бол Америкийн сонгуулийн өвчин архагшин хүндэрч буйн шинж. Конгрессын зарим гишүүд сүүлийн үед Америк Ардчилсан болон Бүгд найрамдах гэсэн хоёр улс болж хуваагдах ёстой гэсэн яриа гаргах болов.
Америкийн сонгуулийн архаг өвчний хамгийн хурц эмгэг гурван жилийн өмнө болсон. 2021 оны нэгдүгээр сарын 6-нд хэдэн мянган Америк хүн шинэээр сонгогдсон ерөнхийлөгчөө зөвшөөрөхгүй, сонгууль булхайтай болсон гэж конгрессийн ордон уруу дайрч, үймээн самуун хүчирхийлэл гарч байв. Конгрессын гишүүд нулимс асгаруулагчийн утаан дунд хорт утааны баг өмсөж амь зулбан зугтаж байсан дүр зураг саяхан. Ердөө гурван жилийн өмнөхөн болж билээ. Үймээний дараах судалгаагаар Америкт улс төрийн хүчирхийлэл цаашид гарсаар байх болно гэж гарчээ.
Ерөнхийлөгчийн сонгууль бие биеийн мууг дуудаж, гүтгэн харлуулах технологиор үргэлжилдэг. Энэ жилийн сонгуулиар Бүгд найрамдах нам Жо Байдены цагаачдын бодлогыг хурцаар шүүмжилж, нэр хүндийг нь унагах стратеги барьж байна. Конгрессийг бүрдүүлэгч Америкийн хоёр нам цагаачдын асуудал, уур амьсгалын асуудал, буу зэвсгийг хязгаарлах асуудал зэргээр харилцан дайралцаж, өөрийн талын рейтингийг өсгөхөөр улайрдаг. Хоёр намын хагарал гэр бүл, хаяа хөрш, зэргэлдээ хороололд оршин суугчид, найзуудын хүрээллийг хүртэл талцуулдаг. Сонгогчид аль үзэл бодол, үнэт зүйлээ бодохоос өмнө өөрийн үзэж чаддаггүй улс төрийн хүчнийг гаргахгүйн тулд эсрэг намд нь санал өгдөг.
Америк Америкаа эсэргүүцэх нь иргэдийн итгэлийг алдуулж байна. Аль нь ч ялсан хоёр намын санал зөрөлдөөнөөс болж улс орноо өөдтэй удирдаж чадахгүй байна гэж тэд үздэг. Америкийн “Политик Журнал” сэтгүүлд, Америкийн удирдагчид нам эвслээс хамааралтайгаар улс төр хийж буй нь тэдний үйл ажиллагааг алдагдуулж байна. Америкийн улс төрийн хагарал харилцан шүтэлцээтэй дэлхий дахинд сөргөөр нөлөөлж байна. Америкийн эрх баригчид сөрөг хүчнийхээ хэрэгжүүлж байсан бодлогыг бүрэн үгүйсгэж баллуурдаж байгаа нь Америкийн бодлогын залгамж чанарыг алдагдуулдаг. Ээлжлэн засгийн эрхэнд гарахад дипломат бодлого нь алгаа урвуулах төдийд өөрчлөгддөг. Энэ нь Америкийн санхүүгийн бодлого, улс орны нэр хүндэд хохирол учруулж, бас олон улсын олон нийтийн сэтгэлийг түгшээж байна. Америк ЮНЕСКО зэрэг олон улсын байгууллагад элсэх, эсвэл хаяж гарах нь цэцэрлэгт хүрээлэнд зугаалах шиг дур зоргоороо болсон. Энэ нь олон улсын байгууллагын үйл ажиллагаанд ноцтой харшилж байгаа юм.