Орос, Беларусийн үр тариаг дамжуулан тээвэрлэхийг хориглохгүй
2024-01-31 09:44:50
Share
Share this with Close
youtube WeChat

Латвийн Хөдөө аж ахуйн сайд Краузер өчигдөр 30-нд хэвлэлийн бага хуралд, Орос, Беларусийн үр тариаг Латви улсаар дамжуулан Европын холбооны бусад оронд хүргэхийг Латви хориглохгүй гэжээ.

Краузер хэлэхдээ, Бид шаардлагатай хуулийн төсөл боловсруулж байна. Латви улс үр тариа импортлох, цааш дамжуулах гаалийн бүрдүүлэлт хийхдээ хүлээж авах газрыг тодорхой байлгахыг шаардана. Өөрөөр хэлбэл Латви болон Европын холбооны ямар оронд очихыг тодорхойлсон байх ёстой. Орос, Беларусийн үр тариаг Латви импортлохыг зөвшөөрөхгүй боловч Европын дотоод зах зээлийн нэг хэсгийн хувьд бид Латви улсаар дамжуулан тээвэрлэхэд хориглох эрхгүй гэв.

Энэ оны нэгдгээр сарын 1-ээс Оросоос үр тариа худалдан авч үйлдвэрлэл явуулдаг компаниуд, тариаланчид Латви төрийн тусламж үзүүлэхээ зогсооно гэж Краузер нэмж хэлжээ.