Гал зогсоохын төлөө хүчин чармайлт гаргахыг уриалав
2024-02-01 15:56:25
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Жан Жүнь нэгдүгээр сарын 31-нд Аюулгүйн зөвлөлд хандан Палестин, Израилийн хооронд гал зогсоохын төлөө бүхий л хүчин чармайлтаа дайчлахыг уриалж, Палестин НҮБ-ын албан ёсны гишүүн болохыг дэмжиж, НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлагийн (UNRWA) ажлыг үргэлжлүүлэн дэмжихийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.

Жан Жүнь хэлэхдээ, "Олон улсын хамтын нийгэмлэг гал зогсоох хэлэлцээрийг нэн даруй хэрэгжүүлэх талаар аль эрт нийтлэг ойлголтод хүрсэн боловч зарим улс орон үүнд идэвхгүй байдлаар саад учруулж байгаад харамсаж байна. Израиль Газын зурваст хийж буй цэргийн дайралт болон сүйрэлээ нэн даруй зогсоох ёстой. Үүний зэрэгцээ Газын мөргөлдөөн Улаан тэнгис зэрэг нэн өргөн уудам нутагт тархах үр дагавраас урьдчилан сэргийлэхийн тулд бүх хүчин чармайлтаа гаргах ёстой" гэжээ.

Жан Жүнь хэлэхдээ, 10-р сарын 7-ны халдлагад НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлагийн ажилтнууд оролцсон гэх гомдлыг Хятад улс анхааралдаа авсан, НҮБ хараат бус, шударга, бодитой мөрдөн байцаалт явуулахыг дэмжиж байна гэжээ.