Украинд 1 сая их бууны сумыг нийлүүлэх боломжгүй гэв
2024-02-01 15:10:57
Share
Share this with Close
youtube WeChat

Европийн холбоо гуравдугаар сараас өмнө Украинд 1 сая гаруй их бууны сум нийлүүлэх зорилгодоо хүрч чадахгүй гэдгийг ЕХ-ны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Жозип Боррелл мэдэгдэв.

Боррел ЕХ-ны Батлан хамгаалахын сайд нарын албан бус уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр ийн хэлсэн юм. Тэрээр "нөөцлөх, дангаараа буюу хамтарсан худалдан авалт хийх" замаар энэ оны гуравдугаар сараас өмнө Украинд ердөө 524 мянган их бууны сум нийлүүлэх боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрсөн нь товлосон зорилтын 52 орчим хувийг эзэлж байна.

Тэрээр цааш нь хэлэхдээ, 2022 оны хоёрдугаар сард Орос-Украины мөргөлдөөн эхэлснээс хойш ЕХ-ны үйлдвэрлэлийн хүчин чадал 40 орчим хувиар нэмэгдсэн. Энэ оны эцэс гэхэд ЕХ Украинд 1 сая гаруй их бууны сум нийлүүлэх боломжтой хэмээн төсөөлж байна гэжээ.