Хятад Францын соёлын арга хэмжээ болж байна
2024-02-01 10:13:22
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад Франц хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан концерт буюу Хятад Францын соёл, аялал жуулчлалын жилийн нээлтийн арга хэмжээ 1-р сарын 31-ний орой Франц улсын Парис хот дахь Версалийн хааны ордны дуурийн театрт боллоо. Энэхүү арга хэмжээнд Хятад, Францын улс төр, эдийн засаг, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын 500 орчим хүндэт зочин оролцов. Энэ үеэр Ши Жиньпин дарга, Ерөнхийлөгч Эммануэль Макроны нар найрамдлын 60 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлснийг видеогоор үзэв.

Нээлтийн арга хэмжээг Хятадын үндэстний найрал хөгжим, Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжим хамтран зохион байгуулжээ.

Өнгөрсөн 2023 оны дөрөвдүгээр сард Ши Жиньпин дарга, Хятадад айлчилсан Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Хятад, Францын ард түмэн, соёлын харилцааг бүх талаар сэргээж, 2024 оныг Хятад, Францын соёлын аялал жуулчлалын жил болгож, 60 жилийн ойг хамтран зохион байгуулахаа зарлаж байсан юм. Хятад Францын соёл, аялал жуулчлалын жилд хоёр орон тайзны урлаг, дүрслэх урлаг, соёлын өв, аялал жуулчлалыг сурталчлах зэрэг бусад салбарыг хамарсан олон сонирхолтой арга хэмжээг жилийн турш зохион байгуулахаар тохиролцсон байна. Мөн Хятадын талаас Францад Тан гүрний үеийн соёлын дурсгалт зүйлсийн үзэсгэлэн, Хятадын дэнлүүний баяр, Хаад ноёдын хувцасны үзүүлбэр үзүүлэх бөгөөд Хятадын симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүн Францаар аялан тоглолт хийх зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцсон юм.