Япон, Ираны багууд шөвгийн наймд шалгарлаа
2024-02-01 15:05:36
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгдүгээр 31-ний өдөр Катарын эрэгтэй хөлбөмбөгийн Азийн цомын шөвгийн наймд шалгарах сүүлчийн хоёр тоглолт болж өндөрлөлөө. Японы баг Бахрейны багийг 3:1-ээр, Ираны баг Сирийн багийг торгуулийн цохилтын нийлбэр дүн 6:4-өөр буулган авчээ. ФИФА-аас чансаагаараа тэргүүлсэн Азийн дээрх хоёр баг шөвгийн дөрөвт халз тулж тоглох юм.

Энэ удаагийн тоглолтоор Азийн цомын шөвгийн наймд тоглох бүх багууд тодорсон байна. Тажикистаны шигшээ баг Иордантай, Австрали Өмнөд Солонгостой, Узбекистан Катартай, Япон Ирантай тоглох юм, Азийн цомын шөвгийн дөрвийн тоглолт хоёрдугаар сарын 2-нд эхэлнэ.