АНУ-ын Батлан хамгаалах яамнаас "Хятадын цэргийн аж ахуйн нэгжийн жагсаалт"-ын шинэчилсэн найруулга гэгчийг нийтэлжээ.
Үүнд холбогдуулж, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 2-р сарын 1-нд хэлэхдээ, Америкийн тал үндэсний аюулгүй байдал гэгч ухагдахууныг дур зоригоороо ашиглаж, бусад орны аж ахуйн нэгжийг ялгаварлан гадуурхсан жагсаалт гаргаж байгаа нь Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хэвийн хамтын ажиллагааг бусниулж байна. Америкийн талын эл үйлдэл нь зах зээлийн өрсөлдөөний зарчим, олон улсын эдийн засаг худалдааны дүрмийг ноцтой зөрчиж байгаа Америкт хөрөнгө оруулах гаднын аж ахуйн нэгжүүдийн итгэлийг хугалж, Америкийн аж ахуйн нэгжүүд болон хөрөнгө оруулалцагчдын эрх ашгийг бүгдийг нь хохироох болно.
Яг үнэндээ Америкийн засгийн газар бол жинхэнэ армийн болон иргэний зориулалтын аж ахуйн нэгжүүдийг нэгтгэн уялдуулсан бодлого баригч байж, тус орны батлан хамгаалах яам Цахиурын хөндий зэрэг томоохон технологийн хотуудад оффисуудаа ажиллуулдаг. Америкийн үндэстэн дамнасан томоохон компаниуд нь э армийн болон иргэний зориулалтыг нэгтгэдэг бөгөөд тэдний бизнесийн цар хүрээ, бүтээгдэхүүний төрөл нь цэргийн болон иргэний салбарыг бүхэлд нь хамардаг. Тиймд дээр дурдсан ялгаварлан гадуурхах үйлдлүүдээ нэн даруй засаж, аж ахуйн нэгжүүдэд шударга өрсөлдөөний орчин бүрдүүлж өгөхийг Америкийн талд уриалж байна. Хятад улс аж ахуйн нэгжийнхээ хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалах болно гэжээ.