Адены буланд АНУ-ын ачааны хөлөг онгоц руу дайрсан гэв
2024-02-01 09:59:33
Share
Share this with Close
youtube WeChat

Йемений Хутигийн зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч Яхья Сарая нэгдүгээр сарын 31-нд гаргасан мэдэгдэлдээ, тус байгууллага тухайн өдөр Адены булангаар явж байсан Америкийн ачааны хөлөг онгоц руу олон пуужин харваж, байг оносон гэжээ.

Сарая хэлэхдээ, "Coy" нэртэй дээрх ачааны хөлөг Израилийн боомтыг чиглэн явж байсан юм гэв. Мөн тэрээр, "Хэрэв АНУ, Их Британи Улаан тэнгис дэх байдлыг “хурцатгах” арга хэмжээ авбал, Хутигийн зэвсэгт хүчин бас "даамжруулсан арга хэмжээ"-ээр хариу өгөх болно" гэжээ.

АНУ-ын Төв командлалын газраас нэгдүгээр сарын 31-ний үүрээр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, мөн өдрийн үдээс хойш Америкийн арми Хутигийн зэвсэгт хүчний хөөргөх гэж байсан газар-агаар ангиллын пуужинг устгасан байна.