АНУ-ын тайлан дэлхийг шуугиулжээ
2024-02-01 19:11:30
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Төрийн департаментын саяхан нийтэлсэн тайлан дэлхийг шуугиуллаа. Уг тайланд тэмдэглэхдээ, Америкийн гадаадад дахь зэр зэвсгийн борлуулалт 2023 онд 16 хувиар өсөн 238 тэрбум ам.долларт хүрч, шинэ рекорд тогтоолоо. Үүнд Америкийн засгийн газрын шууд хэлэлцээрээр борлуулсан хэмжээ 80.9 тэрбум ам.долларт хүрсэн нь 2022 оныхоос 56 хувиар нэмэгдсэн байна. Мөн Америкийн компаниудын бизнесийн шугамаар борлуулсан зэр зэвсгийн хэмжээ 157.5 тэрбум ам.долларт хүрч, 2022 оныхоос 2.5 хувиар өссөн гэжээ.

Ингээд 2023 онд зэвсэгт мөргөлдөөнөөс хамгийн их ашиг олсон орон Америк болов. Нэг талаар Орос Украины мөргөлдөөн даамжирч, Палестин, Израил дахин гал нээлцэж, дэлхийн хэмжээнд бүс нутгийн мөргөлдөөний улмаас аюулгүйн хямрал хүндэрснээс олон орнууд зэр зэвсэг худалдан авч, улс орныхоо аюулгүй байдлаа баталгаажуулахад хүргэжээ. Нөгөө талаар орчин үеийн зэвсэг тоноглол нөөц баялагт тавих шаардлага улам өндөрдөж, зэр зэвсгийн борлуулалтын босго өндөр болсон юм. Америк урт хугацааны турш хаана дайн гарвал тэнд зэвсгээ борлуулан, дайны талбарт ашигласан зэвсгийн бодит тоо баримтыг ашиглан зэр зэвсгийнхээ хүчин чадлыг шинэчилж, зэх зээлийг ноёрхож ирсэн юм.

2023 онд Украины хөрш орон Польш 12 тэрбум ам.доллараар Апачи нисдэг тэрэг, 10 тэрбум ам.доллараар "Хаймас" пуужингийн систем, 3.75 ам.доллараар M1A1 Abra танк зэрэг олон тооны зэвсгийг Америкаас нийлүүлсэн юм. Мөн Герман 8.5 тэрбум ам.долларын үнэтэй Chinook нисдэг тэрэг, 3 тэрбум ам.долларын үнэтэй дунд тусгалттай пуужинг Америкаас худалдан авсан бол Болгар улс 1.5 тэрбум ам. долларын үнэтэй Stryker хуягт машин худалдан авав. Түүнчлэн Норвег 1 тэрбум долларын үнэтэй олон зориулалтын нисдэг тэрэг, Чех 5.6 тэрбум ам.долларын үнэ бүхий F-35 сөнөөгч онгоц худалдан авчээ. Орос, Украины мөргөлдөөн нь Америкт их хэмжээний зэвсгийн захиалга олгон, Европын орнууд арга бус Америкаас зэвсэг худалдан авч Украины зэр зэвсгийн цоорхойг нөхөхөд хүргэсэн гэж гадаадын хэвлэлийнхэн мэдээлэв.

Өнгөрсөн оны 10-р сард Палестин, Израилын мөргөлдөөн дахин дэгдсэнээс хойш Америк маш яаралтайгаар Израилд зэвсгээ борлуулж эхэлжээ. Тоо баримтад харуулснаар, 2023 оны эцэс хүрэл, Америк Израилд наад захдаа хэдэн арван мянган тонн зэвсэг нийлүүлжээ.

Америкийн олсон ашиг үүгээр зогсохгүй. АНУ-ын Төрийн департаментын тайлангаас үзвэл, 2023 оны Америкийн зэр зэвсгийн борлуулалтын чиглэл нь Америкийн хэрэгжүүлж буй дэлхийн стратегийн байршуулалттай яг нийцэж байна. Орос, Украины мөргөлдөөнийг хурцдуулснаас авхуулаад “Энэтхэг-Номхон далайн стратеги” гэгчээ ахиулж, мөн Израилыг бүрэн дэмжсэн зэрэг нь АНУ-ын Төрийн департаментын тайландаа хэлсэнчлэн “зэр зэвсгийн борлуулалт бол Америкийн гадаад бодлогын чухал хэрэгсэл” гэх үзэл ойлголтыг нь бүрэн харуулж байна. Америкийн засгийн газар бол маш амжилттай зэвсэг борлуулагч, тэд үүгээрээ дамжуулан Европ, Ази номхон далайн бүс , Ойрхи Дорнод дахь нөлөөллөө өргөтгөж, эцэст нь геополитикийн ашиг олж байна.

Дэлхий нийт тайван бус байх тусмаа Америкт улам ашигтай гэдгийг Америкийн зэвсгийн борлуулалтаас харж болно. Америк Украины иргэдийн амь нас, Ази номхон далайн бүс нутгийн ард иргэдийн аюулгүй байдлыг анхаарч байсан уу? гэвэл ерөөс үгүй, тэд зөвхөн зэр зэвсгээ борлуулахаар дамжин мөнгө олохыг л хүсдэг.