Дэлхийн алтны зөвлөлөөс нэгдүгээр сарын 31-ний өдөр нийтэлсэн "Дэлхийн алтны эрэлт хэрэглээний тайлан"-гаас харахад, өнгөрсөн онд алтны эрэлт хэрэглээ 3 хувиар нэмэгдсэн бол, Хятадын зах зээлийн эрэлт хэрэглээ нь дэлхийн эрэлт хэрэгцээний ихэнх хувийг эзэлж байна.
Дээрх тайланд 2023 онд дэлхийн алтны эрэлт хэрэглээ 4899 тонн болж, 2022 онтой харьцуулахад 3 хувиар өссөнөөс нийт алтан эдлэлийн эрэлт хэрэглээ 2093 тоннд хүрсэн нь үндсэндээ 2022 оныхтой ижил байна.
Сар шинийн баяраар алтны хэрэглээ ид оргил үедээ ордог. Саяхан Хятадын алтны нийгэмлэгийн гаргасан статистик мэдээгээр, өнгөрсөн 2023 онд Хятадын алтны эрэлт хэрэглээ 1089.69 тонн болж, өмнөх оны мөн үеэс 8.78 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Алтан эдлэлийн эрэлт хэрэглээний өсөлтөд Хятадын зах зээлийн хувь нэмэр нэн чухал бөгөөд Япон, Турк зэрэг бусад орнуудад ч алтан эдлэлийн эрэлт харьцангуй өссөн байна.