Хэлэлцээ хийсний дараа Украины хяналтын бүсэд хоригдож байсан Оросын 195 цэрэг эх орондоо буцаж ирлээ. Үүний хариуд Орос Украины 195 цэргийг буцааж хүлээлгэн өгсөн гэж нэгдүгээр сарын 31-нд ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Энэ тухай ОХУ-ын Батлан хамгаалах яам, мөн өдөр Орос, Украины хооронд олзлогдсон албан хаагчдыг солилцох ажиллагаа Арабын Нэгдсэн Эмират улсын хүмүүнлэгийн зуучлалын дор явагдсан гэж олон нийтийн сүлжээнд жиргэжээ. Оросын 195 цэргийг Москва руу тээвэрлэхийн тулд Оросын агаарын хүчний онгоц илгээж, улмаар тэднийг цэргийн эмнэлгийн байгууллагуудад хүлээлгэн өгч сувилуулна гэжээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нэгдүгээр сарын 31-нд олон нийтийн сүлжээгээр Украин, Оросын хооронд олзлогдсон хүмүүсээ солилцсон тухай мэдээг баталжээ. Тэрээр суллагдан эх орондоо буцаж ирсэн Украины 207 албан хаагчид, тэр дундаа Украины цэргүүд болон энгийн иргэдэд баяр хүргэж байгаагаа илэрхийлжээ.
Энэ он гарснаас хойш, Орос, Украин хоёр дахь удаагаа олзлогдсон хүмүүсээ их цар хүрээтэй солилцож байгаа нь энэ юм.