Бодлогын хүүгээ бууруулахгүй гэж мэдэгдэв
2024-02-01 10:06:29
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Холбооны нөөцийн сан хоёр өдрийн турш үргэлжилсэн мөнгөний бодлогын хурлаа нэгдүгээр сарын 31-нд дуусгаж, холбооны сангийн хүүгийн зорилтот хүрээг 5.25-5.5 хувьд хэвээр үлдээж, одоохондоо бодлогын хүүгээ бууруулахгүй гэдгээ мэдэгдэв.

Энэ нь ХНС хүүгээ дөрөв дэх удаагаа дараалан хэвээр үлдээж байгаа явдал юм. АНУ-ын Холбооны нөөцийн сан тухайн өдөр гаргасан мэдэгдэлдээ, АНУ-ын эдийн засгийн идэвхижил тогтвортой өргөжиж байгааг сүүлийн үеийн үзүүлэлтүүд харуулж байна гэжээ. 2023 он гарснаас хойш ажлын байрны өсөлт удааширсан ч хүчтэй хэвээр байгаа бөгөөд ажилгүйдлийн түвшин бага хэвээр байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд инфляцийн түвшин зохих хэмжээгээр буурсан ч өндөр хэвээр байна.

Мэдэгдэлд онцлохдоо, Холбооны сангийн хүүгийн зорилтот хүрээг өөрчлөх аливаа зохицуулалтыг авч үзэхдээ, мөнгөний бодлогыг тодорхойлдог Холбооны нээлттэй зах зээлийн хороо нь ирээдүйн мэдээлэл, тасралтгүй өөрчлөгдөх хэтийн төлөв болон эрсдэлийн тэнцвэрт байдлыг сайтар нягтлан үнэлэх болно, инфляцийг үргэлжлэн зорилтот 2 хувь руу тогтвортой чиглүүлж байна гэсэн итгэл найдвар төрүүлэх хүртэл, зээлийн хүүг бууруулах нь “зохисгүй” юм гэжээ.