Хятад улс автомашины экспортоор дэлхийд тэргүүлэв
2024-02-01 10:03:10
Share
Share this with Close
youtube WeChat

2023 онд Хятадын автомашины экспортын хэмжээ анх удаа Японыг гүйцэж, дэлхийд нэгдүгээрт бичигдэв.

Нэгдүгээр сарын 31-нд Японы автомашин үйлдвэрлэгчдийн нийгэмлэг 2023 оны Японы автомашины экспортын тоо баримтыг нийтлэхэд тус онд автомашины экспортын хэмжээ 4 сая 420 мянга болсон гэв. Үүнээс өмнө, Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн нийгэмлэгийн тоо баримтад дурдсанаар, 2023 онд Хятадын автомашины экспорт 4 сая 910 мянган ширхэгт хүрснээр, Хятадын автомашины экспортын хэмжээ анх удаа Японыг давж, дэлхийн автомашин экспортлогч хамгийн том орон болсон байна гэжээ.