Хамтарсан сургалт хийв
2024-02-01 15:14:57
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгдүгээр сарын 31-ний үдээс хойш ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо 11 дэх удаагийн хамтын сургалтаа хийж, өндөр чанартай хөгжлийг тууштай ахиулах талаар ярилцсан байна. 

ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин сургалтыг даргалж хэлэхдээ, “Өндөр чанартай хөгжил бол шинэ эриний хатуу зарчим гэдгийг байнга санаж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн хэрэгжүүлэн, орчин үеийн эдийн засгийн тогтолцооны бүтээн байгуулалтыг түргэтгэж, шинжлэх ухаан, технологийн бие даасан байдлыг өндөр түвшинд дэмжиж ажиллах ёстой. Түүнчлэн хөгжлийн шинэ төлөв байдлын бүтээн байгуулалтыг түргэтгэх, гүнзгий өөрчлөлт, өндөр түвшний нээлттэй байдлыг дэмжих, өндөр чанартай бүтээн байгуулалт, аюулгүй байдлыг зохицуулах зэрэг стратегийн зорилтуудыг бодитойгоор хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн өндөр чанартай хөгжлийг дэмжих бат бөх суурийг тавихын тулд өндөр чанартай хөгжлийг дэмжих үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй. Шинэ бүтээмжийн хүчийг бий болгох нь өндөр чанартай хөгжлийг ахиулах үндсэн шаардлага, чухал зорилт юм. Иймээс шинийг санаачлах ажлыг үргэлжлэн сайн хийж, шинэ хөдөлгөх хүчийг эрчимтэй хөгжүүлэх ёстой" гэжээ.