Гала тоглолтын сурталчилгаа Камбожид цацагдлаа
2024-02-02 10:13:58
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, хоёрдугаар сарын 1-нд ХТРТ-ийн хаврын баярт зориулсан Луу жилийн гала тоглолтын видео сурталчилгаа Камбожийн Сием Рип Ангкорын олон улсын нисэх онгоцны буудлын том дэлгэцээр цацагдлаа. Сар шинийн баярын гала тоглолтын сурталчилгааг олон улсын нисэх онгоцны буудалд анх удаагаа үзүүлж байгаа нь энэ юм. Хаврын баярын дулаан уур амьсгал цалигасан гала тоглолт, өвөрмөц гайхалтай үзүүлбэрүүд, Хятадын уламжлалт арслант бүжгүүдийг багтаасан видео сурталчилгаа гадаадын олон зуун үзэгчдийн сонирхлыг татаж байна.

Камбожийн хааны угсаа, Нородом Жена гүнж тусгай зочноор уригдаж, гала тоглолт, соёлын бүтээгдэхүүнийг жуулчдад сурталчилж, уламжлалт цагаан сарын соёлыг танилцуулсан байна.

Сием Рип Ангкор нь өнгөрсөн оны аравдугаар сард ашиглалтад орж, 10-р сарын 16-нд анхны нислэгүүдийг үйлдсэн шинэхэн буудал юм. Хятадын компани хөрөнгө оруулж, өөрийн зураг төслөөр хилийн чанадад барьж байгуулсан анхны олон улсын нисэх онгоцны буудал болсон юм.