Хятад улс Хуан Янь Дао арал болон ойролцоох усан хилд маргашгүй бүрэн эрхтэй
2024-02-02 19:49:44
Share
Share this with Close
youtube WeChat

Филиппиний Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Аньо саяхан мэдэгдэл нийтэлж, Хятад улсын Хуан Янь Дао арлын асуудлаарх байр суурийг буруутгасантай холбогдуулан 2-р сарын 2-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ, Хуан Янь Дао арал бол Хятадын нутаг дэвсгэрийн нэгэн хэсэг учраас Хятад улс уг арал жич түүний ойролцоох усан хилд маргашгүй бүрэн эрхтэй. Хятад улс уг аралд энх тайван, тогтвортой, үр дүнтэйгээр бүрэн эрхээ хэрэгжүүлэх болно гэжээ.

Тэрээр мөн, Филиппиний нутаг дэвсгэрийн цар хүрээг 1898 оны “Испани, Америкийн энх тайвны гэрээ", 1900 оны “Филиппиний захын арлуудыг салган өгөх тухай Испани, Америкийн гэрээ", 1930 оны “Их Британийн хараат хойд Борнео муж ба Америкийн хараат Филиппин хоорондох хил хязгаарыг тогтоох гэрээ” зэрэг олон улсын гэрээний дагуу тогтоосон юм. Хуан Янь Дао арал ерөөс Филиппиний нутаг дэвсгэрийн цар хүрээнд багтаагүй. Филиппиний тал тус арал өөрийн орны далайн эргээс ойр байдаг гэх шалтгаар ноёрхон эзлэх санаа гаргаж байгаа нь олон улсын хууль дүрмийг зөрчиж байгаа хэрэг юм. Мөн Өмнөд тэнгисийн арбитрын шийдвэр гэгч нь Филиппиний хууль бус ашиг хонжоо олох гэсэн улс төрийн оролдлого төдий тул хууль бус, хүчингүй юм. Хятад улс уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.