Америкийн хууль бус үйлдэл эцэстээ бүтэлгүйтнэ
2024-02-02 19:54:45
Share
Share this with Close
youtube WeChat

2-р сарын 2-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь гадаад дотоодын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

“АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жозеф Бернс “гадаад харилцааны үйл хэрэг” сэтгүүлд өгүүлэл нийтэлж, Америк илүү их хүч оруулж Хятадын эсрэг мэдээлэл цуглуулж, анализ хийн, үйл ажиллагаа авах болно. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Америкийн Тагнуулын төв газар Хятадын эсрэг төсөв санхүүжүүлэлтээ дахинаар нэмж, хятад хэлээр ярьж чаддаг ажилтан элсүүлж, Латин Америк, Африк, Энэтхэг, Номхон далайн бүс нутагт Хятадтай өрсөлдөх хүчин чадлаа нэмэгдүүлж байна гэв. Энэ тухай хэвлэлийн төлөөлөгч ямар байр суурьтай байна? ” гэсэн сэтгүүлчийн асуултад Ван Вэньбинь хариуллаа.

Тэрээр, Хятад улс энх тайван хөгжлийн замаар тууштай замнах болно. Хятадын хөгжил дэлхийн хөгжилд боломж болох бөгөөд дэлхийн энх тайвныг ахиулах юм. Жозеф Бернс дэлхийн хамаг том тагнуулын байгууллагын хариуцлагатан байж байгаад Америкийн тагнуул дэлхийн өнцөг булан бүрд байна гэж мэдэгдлээ. Гэхдээ түүний сэрэмжлүүлэгт талархаж байна, Хятад улс аюулгүй байдлын сэргийлэлт хамгаалалтын ажлаа үргэлжлүүлэн эрчимжүүлэх болно, Америкийн хууль бус үйлдлээс айн сүрдэх зүйл байхгүй гэжээ.