Дэлхийн агаарын тээвэр 2023 онд сэргэсэн
2024-02-02 16:07:32
Share
Share this with Close
youtube WeChat

Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA) саяхан тайлан нийтлэв. Тайланд дурдсанчлан, 2023 онд дэлхийн агаарын зорчигч тээвэр өмнөх оноос 36.9 хувиар нэмэгдэж, 2019 оны түвшингийн 94.1 хувьд хүртэл сэргэжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дэлхийн агаарын зорчигч тээвэр өмнөх оны мөн үеэс 25.3 хувиар өссөн байна.

Олон улсын зорчигч тээвэр 2023 онд өмнөх оноос 41.6 хувиар нэмэгдэж, 2019 оны түвшингийн 88.6 хувьд хүрснийг тоо баримт харуулж байна. Ази, Номхон далайн агаарын тээврийн компаниудын олон улсын зорчигч тээврийн хэмжээ өмнөх 2022 оноос 126.1 хувиар өссөн байна. 2023 онд дэлхий нийтэд дотоодын зорчигч тээврийн хэмжээ 2022 оны мөн үеэс 30.4 хувиар, 2019 оны түвшингээс 3.9 хувиар өндөр байна.

Аялал жуулчлал сэргэснээр агаарын тээвэрт ашгаа өгч, дэлхийн эдийн засгийн өсөлтөд түлхэц болж байна гэж Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны ерөнхий захирал Вилли Уолш хэлжээ.