Намгархаг газар 56.35 сая га болов
2024-02-02 15:53:35
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 2. Дэлхийн ус намгархаг газрыг хамгаалах 28 дахь өдөр тохиож байна. "Ус намгархаг газар-хүн төрөлхтний сайн сайхны төлөө" уриатай өдөрлөг зохиов. Байгаль хамгаалах ажлыг Хятад улс тэргүүнд чухалчилж, системтэй хамгаалж, ус намгархаг газрын талбайг тогтвортой хадгална гэж үндэсний ойн аж ахуйн газар мэдэгдэв.

Хятадын намгархаг газрын хэмжээ 56 сая 350 мянган га болж, Азидаа тэргүүлж, дэлхийд дөрөвт орж байна. Хятад улс олон улсын ач холбогдолтой 82, дотооддоо ач холбогдол бүхий 58 намгархаг газрыг тогтоож, олон улсын намгархаг газрын 13 хотыг баталгаажуулж, үндэсний намгархаг газрын 903 цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ.

ХКН-ын 18-р их хурлаас хойших 10 гаруй жилд Хятад улс намгархаг газрыг хамгаалах 3400 гаруй төсөл хэрэгжүүлж, 800 гаруй мянган га намгархаг газрыг сэргээж, 1 сая га талбайд шувууд амьдрахад зориулж нөхөн сэргээсэн байна.