Ши Жиньпин Тяньжинд ажиллав
2024-02-02 09:52:26
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 1-нд Ши Жиньпин дарга Тяньжин хотод ажиллаж, ард түмний амьдралтай танилцав. Шичин бүсийн Любу тосгонд өчигдөр үдээс өмнө очиж, өнгөрсөн зуны үерийн гамшиг, гамшгийн дараах ХАА-н үйлдвэрлэлийн сэргэлтийг газар дээр нь үзэж, гамшигт нэрвэгдсэн хүмүүстэй уулзав. Үдээс хойш Ши Жиньпин дарга Тяньжиний эртний соёлын гудамжинд очиж, түүх соёлын дурсгалт газрын хамгаалалт ашиглалтыг үзэж, мөн баярын өмнө захаар явж, бараа бүтээгдэхүүн сонирхсон байна.