Ли Чян мэндчилгээ дэвшүүлжээ
2024-02-02 22:18:18
Share
Share this with Close
youtube WeChat

2-р сарын 2-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян "Хятад-АСЕАН-ы хүмүүнлэг соёлын солилцооны жил"-ийн нээлтэд мэндчилгээ дэвшүүлжээ.

Тэрбээр, Хятад, АСЕАН-ы орууд бол уул усаараа залгалдсан, хүмүүнлэг соёлоороо холболдсон найрсаг түнш байж, хамтын хүчин чармайлтаар баялаг агуулга бүхий Азийн соёлыг баяжуулсан юм. Зүүн өмнөд Азийн бүс нутаг бол эрт дээр үеэс тэнгисийн торгоны замын чухал өртөө буудал байсан болохоор Хятад улстай найрсаг солилцоо, хамтын ажиллагаа өрнүүлсэн өнө удаан түүхтэй байдаг. Өдгөө Хятад, АСЕАН стратегийн иж бүрэн түншийн харилцааг нааштай хөгжүүлж, олон салбар дахь хамтын ажиллагаа баялаг амжилт тогтоон, хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалт ахиж хөгжсөөр байна.

АСЕАН-ы орнуудын хамт "Хятад-АСЕАН-ы хүмүүнлэг соёлын солилцооны жил"-ын боломжийг ашиглан, хамтдаа дэлхийн соёл иргэншлийн санаачилга, "энх тайван, хамтын ажиллагаа, багтаамж, уялдаа нэгдэл" гэгчээр цөм хийсэн Азийн үнэт зүйлсийг сурталчилж, хоёр талын нийт 2 тэрбум хүн зоныг улам ойртуулж, улмаар энх тайван, амар амгалан, хөгжин цэцэглэсэн, үзэсгэлэнтэй хамтын гэр орныг бүтээн байгуулахыг Хятад улс хүсэн хүлээж байна гэжээ.