Ил-76 онгоцыг Патриот пуужингаар харвасан гэв
2024-02-02 10:10:52
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 1-нд ОХУ-ын Мөрдөн байцаах хороо мэдэгдэл нийтлэв. Энэ сарын 24-нд Белгород мужид Оросын цэргийн тээврийн Ил-76 онгоцыг Америкт үйлдвэрлэсэн Патриот зенитийн пуужингаар харваж унагасан болохыг нотолсон гэжээ. Украины Харьков мужийн Липцы тосгонд Оросын тээврийн онгоц руу зенитийн пуужингийн систем ашиглаж дайрсан гэсэн Оросын мэдэгдэлд Украин хариу өгөөгүй байна.

Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков, барууны орнууд тээврийн онгоцны ослыг мөрдөн шалгах хүсэлгүй байна. Тэд өөрсдийгөө буруутгах вий гэж эмээж байна гэжээ.