Америк дайныг ашиглан халаасаа дүүргэж байна
2024-02-02 20:21:02
Share
Share this with Close
youtube WeChat

Олон улсын хамтын нийгэмлэг геополитикийн зөрчилдөөнд санаа зовниж байгаа үеэр 2023 оны санхүүгийн жилд Америк 238 тэрбум ам.доллорын үнэ бүхий зэвсгийг гадаадад борлуулснаа мэдэгдэв. Энэхүү мэдээлэл нь олон улсын хамтын нийгэмлэгийн сэтгэлийн хөндүүрийг улам нэмэгдүүлэв. CGTN олон улсын сүлжээ ашиглагчдын дунд явуулсан санал асуулгаас үзэхэд, Америк дэлхийн хэмжээнд хурцадмал байдал үүсгэж, дайныг ашиглан халаасаа дүүргэж байна гэж санал асуулгад оролцогчдын 93.88 хувь нь үзжээ. 

Аль нэг улс орон аюулгүй байдлаа баталгаажуулахад бусад орны аюулгүй байдлыг хохироохоор угтвар нөхцөл болгож болохгүй мөртөө цэргийн бүлэглэлийг бэхжүүлэн, өргөжүүлэх замаар бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалж чадахгүй гэдгийг уг санал асуулгад оролцогчдын 90.31 хувь нь хүлээн зөвшөөрч байв. Мөн 89.2 хувийн саналаа өгөгч дайнд ялагч гэж байдаггүй, улс орнууд дайн үүсэхийг эсэргүүцэж, хориглох ёстой гэсэн байна.

Уг санал асуулгыг CGTN-ын англи, испани, франц, араб, орос хэлний платформууд дээр явуулсан бөгөөд 24 цагийн дотор 30 мянга 813 сүлжээ ашиглагч санал хураалтад оролцож, санал бодлоо илэрхийлжээ.