Их Британийн худалдааны хөлөг рүү пуужин харважээ
2024-02-02 10:04:46
Share
Share this with Close
youtube WeChat

Йемений Хути зэвсэгт бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч Яхья Сараяа өчигдөр, 1-нд мэдээлэл хийв. Улаан тэнгисээр явж байгаа Их Британийн худалдааны хөлөг онгоцыг Израилийн боомт руу явуулахгүйн тулд тосгуулж пуужингууд харвасан гэж мэдэгджээ.

Их Британийн тэнгисийн худалдааны алба мөн өдөр, өнөөдөр үдийн алдад Йемений Ходейда хотоос баруун зүгт 57 милийн зайд, Улаан тэнгист явж буй худалдааны хөлөг мэдээлэл дамжуулсан. Тус хөлөг онгоцны баруун талд дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлтээс хөлөг онгоцонд гэмтэл учраагүй, онгоцон дээрх хүмүүс бэртэж гэмтээгүй гэжээ.

Нэгдүгээр сарын 12-ноос эхлэн Америк, Их Британи улсууд Хути зэвсэгт бүлэглэлийн объектуудад агаараас цохилт өгч, олон хүний амь эрсэдсэн юм. Америк, Их Британийн үйлдэл Йемений бүрэн эрхэд халдаж, бүс нутгийн хурцадмал байдлыг улам хурцатгаж байна гэж зарим улс буруушаасаар байгаа юм.