Хятад улс дэлхий нийтийн хамтдаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ажиллана
2024-02-02 19:46:05
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ ерөнхийлөгчийн уур амьсгалын асуудал хариуцсан тусгай элчээ шинээр томилсонтой холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнь бинь 2-р сарын 2-нд хэлэхдээ, уур амьсгалын өөрчлөлт бол дэлхийн чанартай сорилт болохоор улс орнууд хамтдаа үүний эсрэг тэмцэх ёстой. Америкийн тал уг чиглэлээр шинэ элч томилж байгаад баяр хүргэе. Хятад, Америкийн төрийн тэргүүн нарын Сан-Францискийн уулзалтын үеэр уур амьсгалын хямралыг зохицуулах хамтын ажиллагаа өрнүүлэх талаар нийтлэг ойлголтод хүрсэн. Бид Америкийг багтаасан дэлхий нийттэй хамтдаа бодит үйлдлээрээ уур амьсгалын эсрэг хариу арга хэмжээ авч ажиллахад бэлэн байна гэжээ.