Ложистикийн индекс 52.7 хувьтай гарав
2024-02-02 16:00:18
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгдүгээр сарын ложистикийн салбарын хөгжлийн индексийг өнөөдөр Хятадын Ложистик, Худалдан авалтын холбоо зарлав. Тоо баримтаас харвал, нэгдүгээр сард Ложистикийн хөдөлгөөн бага зэрэг удааширч 52.7 хувьтай гарсан нь өмнөх сараас 0.8 нэгжээр буурсан дүн юм. Гэсэн ч өнгөрсөн оны сүүлийн улирлаас хойших тогтворжилт хэвээр хадгалагдаж байна гэв. Харин цахим худалдааны ложистик хурдацтай хөгжиж, агаарын тээврийн ложистик тогтвортой нэмэгдэж байгаа юм.

Хятадын Ложистик мэдээллийн төвийн захирал Лю Юйхан, нэгдүгээр сард зарим бүс нутагт их цас дарж ложистикийн эрэлт буурсан. Гэвч хаврын баяр ойртох тусам зарим эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж байгаа нь ложистикийг бүхэлд нь тогтвортой байлгахад түлхэц болно гжээ.