Украинд 50 тэрбум еврогийн тусламж үзүүлнэ
2024-02-02 09:44:58
Share
Share this with Close
youtube WeChat

Европын зөвлөлийн дарга Чарльз Мишель өчигдөр, хоёрдугаар сарын 1-нд, Бельгийн нийслэл Брюссельд болсон Европын холбооны дээд хэмжээний уулзалтаар Украинд 50 тэрбум еврогийн тусламж үзүүлэхээр тохиролцоонд хүрсэн гэж олон нийтийн сүжлээнд жиргэжээ. 

Унгар эсэргүүцэж байгаа тул өнгөрсөн оны сүүлээр хуралдсан Европийн холбооны дээд хэмжээний уулзалтаар Украинд үзүүлэх тусламжийн төлөвлөгөөг тохиролцож чадаагүй юм. Европийн холбооны уридпагчид өнөөг хүртэл, Унгартай тохиролцохыг хичээж иржээ.

Европийн холбооноос үзүүлэх тусламжийг Украйн эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлаа бэхжүүлэхэд ашиглах бөгөөд Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээнээс дутахгүй чухал ач холбогдолтой гэж Володимир Зеленский олон нийтийн сүлжээнд мэдэгдсэн байна.