Ши Жиньпин баярын мэнд дэвшүүлэв
2024-02-03 18:41:12
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 2-ны өдөр Хятадын дээд удирдагч Ши Жиньпин Тяньжинь дэх армид ажиллаж, ХКН-ын төв хороо, цэргийн төв зөвлөлийн нэрийн өмнөөс Ардын чөлөөлөх армийн нийт офицер дайчид, Зэвсэгт хүчний офицер дайчид, цэргийн энгийн албан хаагчид, цэрэгжсэн дайчид бүхэнд цагаан сарын баярын мэнд дэвшүүлсэн байна.

Ши Жиньпин хэлэхдээ, өнгөрсөн жил Тяньжинь дэх арми ХКН-ын төв хороо, Цэргийн төв зөвлөлийн шийдвэр зааварчилгыг шуурхай хэрэгжүүлж, үүргээ бүрэн дүүрэн амжилттай биелүүллээ. Шинэ онд үүрэг хариуцлагаа ухамсарлан, цэрэг армийн шинэ төлөв байдлыг бий болгож, нам ард түмний хүлээлгэн өгсөн үүрэг даалгаврыг шуурхай гүйцэтгэх хэрэгтэй гэжээ.

Тэрээр мөн цагаан сарын баяр болж байгаа энэ мөчид улс орны аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлыг ханган, ард түмэн цагаан сарын баяраа баясгалантай, амгалан, аюулгүй сайхан өнгөрүүлэхийг баталгаажуулах хэрэгтэй. Мөн баярын үеэр офицер дайчид ажил амьдралаа сайхан зохицуулах хэрэгтэй гэжээ.