Швейцарын Эдийн засаг, боловсрол, судалгааны сайдтай хийсэн ярилцлага
2024-02-03 18:47:26
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын төв радио, телевизийн сурвалжлагч саяхан Швейцарын нийслэл Берн хотод очиж, Швейцарын Холбооны Зөвлөлийн гишүүн, Эдийн засаг, боловсрол, судалгааны сайд Гаи Палмландтай ярилцлаа. Тэрээр 2021 онд Швейцарын Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.

Гаи Палмланд тусгай ярилцлага өгөхдөө: "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтын санаачилга нь маш чухал санаачилга гэж би хувьдаа бодож байна. Швейцарь улс мөн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулагчдын нэг юм. Тус банкаар дамжуулан бид “Бүс ба Зам” санаачилгын хамтын бүтээн байгуулалтад оролцож буй улс орнуудад хөрөнгө оруулалт хийх боломжтой. “Бүс ба Зам” санаачилга нь хамт хожихыг зорьсон санаачилга юм гэжээ.

Хятад Швейцарын хамтын ажиллагааны талаар тэрээр хэлэхдээ, бид олон салбарт хамтран ажиллаж байна. 2024 онд Хятадад хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнийг одоо хийх шаардлагатай зүйл гэж би үзэж байна. Хятад улс олон давуу талтай байдаг, Хятад улс үндсэн технологийн талаар ч маш хүчтэй болж байгаа тул одоо бид хамтдаа урагшлах нийтлэг үндэслэлээ оллоо. Тухайлбал хоёр орны ашиг сонирхлын төлөө шаргуу ажиллах явдал юм. Технологи хурдацтай өөрчлөгдөж байгаа тул энэ чиглэлээр уулзалт, хэлэлцүүлэг хийх нь чухал юм гэжээ.