ХТРТ-ийн сар шинийн гала тоглолтын сурталчилгааны видео Италийн үндэсний телевизээр гарав
2024-02-03 16:04:13
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн орон нутгийн цагаар 2 дугаар сарын 2-нд Италийн радио телевиз “RAI”-ийн 2-р суваг мэдээний нэвтрүүлэгтээ ХТРТ-ийн сар шинийн гала тоглолтын сурталчилгааны видеог ашиглаж, Хятадын цагаан сарын тухай танилцуулсан байна. ХТРТ-ийн сар шинийн гала тоглолтын сурталчилгааны видео Италийн үндэсний телевизээр анх гарсан нь энэ юм.

Тус нэвтрүүлгээр үзэгчдэд Хятадын цагаан сарын баяр хийгээд ХТРТ-ийн сарын шинийн гала тоглолт, Хятад улс болон дэлхийн олон орны ард түмэн хүрч ирж буй луу жилийг угтаж байгаа баяр баясгалантай уур амьсгалыг танилцуулжээ. “Луу” бол өлзий дэмбэрэл, хүч чадал, баян тансаг, эрүүл энхийн бэлгэдэл байдаг. Луу жил нь хүн бүхэнд хөгжил цэцэглэлт, энх тайвныг авчрахыг хүсэж байна гэж Италийн үндэсний телевизийн сурвалжлагч танилцуулан хэлжээ.


Уртнасан