Монгол улсад төсөл хэрэгжүүлэх баримт бичигт гарыг үсэг зурав
2024-02-03 16:47:22
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 2-ны өдөр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн (UNDP) Монгол улс дахь суурин төлөөлөгч Матилда Димовска, Монгол улсын БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ нар Улаанбаатар хотноо “Монгол улсын ногоон сэргэлтийн бодлогын хүрээнд ойн түймэртэй тэмцэх чадавхыг сайжруулах” төслийг хэрэгжүүлэх баримт бичигт гарын үсэг зурлаа. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань гарын үсэг зурах арга хэмжээнд оролцжээ. Уг төсөл нь БНХАУ-ын “Даян дэлхийн хөгжил, өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны сан”-гийн дэмжлэгтэйгээр Монгол улсад хэрэгжих анхны төсөл юм. 

Элчин сайд Шэнь Миньжюань хэлсэн үгэндээ, “Даян дэлхийн хөгжил, өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны сан” нь Хятад улс дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны чухал платформ бөгөөд ядуурлыг бууруулах, гамшгаас хамгаалах, эмчилгээ эрүүл мэнд, ногоон хөгжил зэрэг иргэдийн амьжиргааны салбарыг дэмжих чиглэлээр 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байгуулснаа 2015 онд Ши Жиньпин дарга зарласан юм. Энэ сангийн хүрээнд Хятад улс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ДЭМБ зэрэг олон улсын 20 гаруй байгууллагатай хамтран ажиллаж, хөгжиж буй 60 шахам оронд 130 гаруй төсөл хэрэгжүүлж, 30 сая гаруй хүнд үр өгөөжөө өгч, дэлхийн хөгжлийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад тус дэм болж байна гэжээ. 

Элчин сайд Шэнь Миньжюань цааш нь хэлэхдээ, Хятад Монгол хоёр орон бол уул усаараа холболдсон хувь заяа нэгтэй орон юм. Энэхүү төсөл нь Монгол улсын ногоон сэргэлтийн бодлогын хүрээнд ойн түймэртэй тэмцэх чадавхыг сайжруулахад тус дэм болно гэдэгт найдаж байна. Хятад улс  “Даян дэлхийн хөгжил, өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны сан” -гийн тусламжийн санхүүжилтээр олон талт хөгжлийн хамтын ажиллагаанд илүү идэвхтэй оролцож, Монгол улсад "жижиг мөртлөө үр дүнтэй", "ард түмний амьжиргааг тэтгэх" төслүүд хэрэгжүүлэх боломжийг НҮБ-тай хамтран идэвхтэй хайх болно. Энэ жил Хятад, Монгол хоёр орон хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, хоёр орон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна. Монгол Улстай хамтран ажиллаж, Хятад, Монгол хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллаж, Монгол улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин, хувь заяаны нэгдмэл цогцыг хамтран байгуулж, мөн хөгжлийн үр шимийг хуваалцахыг Хятад улс хүсэж байна гэжээ.

Сайд Б.Бат-Эрдэнэ БНХАУ-д талархал илэрхийлж, энэ жил Монгол улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой, мөн ч Монгол улсын ойн аж ахуйн байгууллага байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Монгол улс 2024 оныг ойн хамгаалалтын он болгон ажиллахаар шийдвэрлэв. Энэ онцгой цаг мөчид уг төслийг хэрэгжүүлэх нь маш гүн гүнзгий ач холбогдолтой юм. Монгол Улс БНХАУ-тай экологийн салбарын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бататгаж, хоёр орны төрийн тэргүүний экологи, байгаль орчны хамгаалалтыг бэхжүүлэх, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах, цөлжилттэй тэмцэх, ногоон хөгжлийг дэмжих талаар тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх болно гэжээ.

 “Даян дэлхийн хөгжил, өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны сан”  уг төсөлд тусламжийн санхүүжилт хийсэнд Матилда Димовска талархал илэрхийлж, хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжлийн зорилтоо биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буйг нь сайшаан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр цаашид Хятад улстай хамтран ажиллаж, уг төслийг жишиг төсөл болгон хэрэгжүүлж, Монгол улсын цаашдын хөгжилд тус дэм болгохыг хичээнэ гэжээ.