Цагаан сарын гала тоглолтын сурталчилгааны арга хэмжээ зохиов
2024-02-04 23:14:51
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 3-ны өдөр, БНХАУ-ын Ресифи дэх Ерөнхий консулын газар болон Хятадын Төв радио телевизийн Латин Америк дэх салбар студи хамтран "Цагаан сарын гала тоглолтын удиртгал хөгжим дэлхий нийтээрээ цагаан сарын гала тоглолт үзье" Бразилын тусгай арга хэмжээг Ресифид зохион байгуулав. 

Арга хэмжээнд БНХАУ-ын Ресифи дэх Ерөнхий консулын газрын ерөнхий консулын үүрэг гүйцэтгэгч Ван Кэ, Бразилын холбооны сенатч Изза Арруда зэрэг албаны хүмүүс, Бразилд суугаа олон салбарын найз нөхөд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид зэрэг 4000 гаруй хүн оролцов.

Уг арга хэмжээ нь Хятадын луу жилийн цагаан сар болон Хятад Бразилын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх уриан дор зохион байгуулагдаж, луу жилийн цагаан сарын гала тоглолтын сурталчилгааны видео, БНХАУ, Бразилын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан богино кино, Хятадын уламжлалт соёлтой холбоотой видео зэргийг үзүүлжээ.