Үндэсний өвөрмөц бүтээгдэхүүнээ хэрэглэж, шинэ брэнд бий болгох зорилттой “Сар шинэдээ үндэсний бүтээгдэхүүнээ бэлэглэе" сэдэвт ХТРТ-ийн сурталчилгааны аян өнөөдөр /2 дугаар сарын 4/ эхлэв. Аяныг урт хугацаатай өрнүүлэх юм. Бүтэн жилийн туршид цахимаар болон танхимаар олон арга хэмжээ зохиож, хэрэглэгчдэд үндэсний өвөрмөц бүтээгдэхүүний багц хүргэнэ. Нээлтэд ХТРТ-ийн дэд захирал Ху Жиньжюнь, ХТРТ-ийн редакторын зөвлөлийн гишүүн, ерөнхий менежер Пэн Жяньмин, Худалдааны яамны Зах зээлийн газрын дэд дарга Ли Вэйжэн, Хятадын Арилжаа худалдааны нэгдсэн холбооны намын хорооны дэд дарга Шэнь Шы, орон нутгийн худалдаа, соёл аялал жуулчлалын салбар, холбогдох аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцов.
Пэн Жяньмин хэлэхдээ, ХТРТ нэгдсэн мэдээллийн хэрэгслээр үндэсний бүтээгдэхүүн брэнд сурталчлах, үндэсний өвөрмөц бүтээгдэхүүнийг хэрэглэх, дотоодын эдийн засгийн эргэлтийг дэмжих, дотоодын болон олон улсын хос эргэлтийг ахиулахад түлхэц өгөх зорилготой олон цуврал, багц арга хэмжээ зохион байгуулна. “Сар шинэдээ үндэсний бүтээгдэхүүнээ бэлэглэе” аян нь Луу жилийн хаврын тэргүүн сарын баярын өдрүүдэд хямдралтай худалдаа явуулж, хэрэглэгчдэд бодит ашиг тус хүртээж, сар шинийн бэлэг болгоно.
Уртнасан