Цахим залилангийн гэмт хэрэгт цохилт өгч байна
2024-02-04 16:31:39
Share
Share this with Close
youtube WeChat

Өнгөрсөн оны 1-11 сарын хооронд улсын хэмжээнд прокурорууд харилцаа холбооны сүлжээ ашиглан залилан хийсэн 42 мянга гаруй хүнд шийтгэл оноосон нь 63.5 хувиар өссөн гэж сэтгүүлч өнөөдөр Ардын дээд прокурорын газраас мэдээлэв. Энэ төрлийн гэмт хэрэгт тусалсан 129 мянган хүн шийтгүүлсэн нь өмнөх оноос 13.2 хувь өссөн байна.

Харилцаа холбооны сүлжээ ашиглах луйврын бүлэглэлийн үйл ажиллагаа үйлдвэржсэн, гинжин хэлхээ бүхий хил дамнасан луйвар бий болгох хандлагатай байна. Хилийн чанадад “Үйлдвэрлэлийн парк”, "Технологийн парк" нэрийн дор хэт том гэмт хэргийн бүлэглэлүүд бий болж, гэмт хэрэг үйлдэн, иргэдийн аюулгүй байдлыг түгшээж байна. 
Прокурорын байгууллага харилцаа холбооны сүлжээний луйвар, түүнтэй холбоотой гэмт хэрэгт хуулийн дагуу хатуу шийтгэл оногдуулж байна. Мөн дээд прокурорын газар Нийгмийг аюулаас хамгаалах яамтай хамтран хил дамнасан цахим залилангийн 5 том хэрэгт хяналт тавьж, 28 мужид үүрэг даалгавар өгч, Мьянмарын хойд хэсгийн харилцаа холбооны сүлжээний луйврын хэрэгт холбогдсон 45 мянган хүнийг хянан шалгажээ.