Орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 3-нд 2024 оны Дубайн " Дулаан хавраа угтаж, цагаан сараа тэмдэглэе" парадын нээлтийн ёслол Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотын алдартай дурсгалт газар Бурж Халифа цэцэрлэгт хүрээлэнд боллоо.
Тус арга хэмжээнд БНХАУ-аас АНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жан Имин, БНХАУ-ын Дубай дахь Ерөнхий консул Ли Шюйхан, АНЭУ-ын Эдийн засаг, гадаад худалдааны дэд сайд Абдулла бин Ахмед Аль Салех зэрэг зочид төлөөлөгчид оролцов.
Энэхүү арга хэмжээ дөрвөн хоног үргэлжлэх бөгөөд уран сайхны тоглолт, тусгай сурталчилгаа, уламжлалт соёл, дэвшилтэт технологийн үзүүлбэр, хоол хүнс амсуулах зэрэг баялаг хөтөлбөртэй. Мөн БНХАУ, АНЭУ хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулсан цуврал арга хэмжээний эхлэл юм.