"Жигнэмэг ах" Вэй Жүншуай
2024-02-04 18:13:55
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын төв радио, телевизийн сурвалжлагч сар шинийн өмнөхөн зүүн хойд нутгийн Ляонин мужийн Инкөү хотын захад Вэй Жүншуайтай уулзаж ярилцлага авсан  нь цахим орчинд алдаршиж, хүмүүс түүнийг "Жигнэмэг ах" гэж дотночлон дуудах болжээ. 

Нарийн боов үйлдвэрлэдэг 36 настай Вэй Жүншуай Инкөү хотын Шюн-Юе суурингийн уугуул юм. Өмнө нь үзэм тариалж байсан тэрбээр 2014 оноос Хятадын уламжлалт нарийн боов хийж сураад арваад жил энэ чиглэлээр ажилласан байна. Эхний үед дөрөв, таван төрлийн нарийн боов хийж байсан бол эдүгээ 60 гаруй төрлийг үйлдвэрлэх болсон. Цахим сүлжээний худалдан авагчид түүнийг "Нүдэндээ галтай зүүн хойдын ах" гэж нэрлэдэг байна. Вэй Жүншуай 120 кв метр талбайтай дэлгүүр түрээслэн, эхнэртэйгээ хамт ажиллуулж байна.

Вэй Жүншуайд саяхан аз тохиож, тэрээр Хятадын төв радио телевизийн урилгаар Бээжинд ирж цагаан сарын гала тоглолтын бэлтгэл үзээд ихэд сэтгэл хангалуун харьжээ. Шаргуу хөдөлмөрлөж, амьдралаа авч яваа түүний амьдралын түүхийг эдүгээ олон хүн мэддэг болсон байна.