"Сар шинийн гала тоглолтын өмнөтгөл" эвент Лаост болов
2024-02-04 15:54:12
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 1-нд ХТРТ-ийн “Сар шинийн гала тоглолтын өмнөтгөл Дэлхийн үзэгчдийн хүртээл болгох нь" тоглолт, соёлын багц арга хэмжээ Лаост болж, ард иргэд, тухайн оронд аялсан жуулчдад хаврын баярын тухай олон сайхан зүйл үзүүлжээ.

ХТРТ-ээс гала тоглолтын соёлын арга хэмжээг Лаост зохион байгуулж, иргэд хоорондын ойлголцлыг нэмэгдүүлж байгааг Лаосын ерөнхий сайд Сонексай Сифандоне өндрөөр үнэлэв. Ерөнхий сайд хэлэхдээ, хаврын баярын цогц үзүүлбэр нь Лаосын хотуудад баяр баясал нэмж, аялал жуулчлалыг дэмжихэд эрч хүч өглөө. Соёлын ийм солилцоогоор Лаосын ард иргэд Хятадын соёл, урлагийн талаар илүү сайн мэдээлэлтэй болох юм гэжээ.


Уртнасан