Газын зурваст алагдсан, шархадсан, сураггүй болсон хүн 100 мянгад хүрсэн гэв
2024-02-04 16:37:25
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: ДЭМБ-аас Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэрт суугаа төлөөлөгч Ричард Пиперкорн энэ сарын 2-нд хэвлэлийн бага хуралд, Палестин Израилийн мөргөлдөөнд Газын зурваст алагдсан, шархадсан, бэртэж гэмтсэн, сураггүй болсон хүний тоо 100 мянгад хүрсэн гэв.

Энд үлдсэн хүмүүс маш хэцүү орчинд амь зогоож, тэд амьд явах баталгаагүй, дээр нь хоол хүнс, эрүүл мэнд, дулаан байрны хангамжгүй байна. Газын зурвасын төв хэсэгт мөргөлдөөн ширүүсч, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага хэвийн ажиллаж чадахгүйд хүрч байна гэж Ричард Пиперкорн хэлжээ.

ДЭМБ-ын таамаглалаас харвал, Газын зурваст шилжин эмчлүүлэх шаардлагатай 8000 хүн байгаагийн дотор 6000 өвчтөн мөргөлдөөнд бэртсэн, үлдэж буй 2000 нь архаг хууч өвчтэй хүмүүс юм. Одоогоор ердөө 1200 хүн Газын өмнөд хэсгийн Рафах хотод шилжиж, тэнд эмчлүүлж байна.


Уртнасан