Нийгмийн сүлжээгээр Америкийн улс төрчдийг шүүмжилж байна
2024-02-04 15:06:46
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгдүгээр сарын 31-нд Вашингтонд явуулсан сонсгол хурлын үеэр АНУ-ын Сенатын Хууль зүйн комиссын гишүүн Том Коттон “TikTok”-ийн гүйцэтгэх захирал Чев Шоу Зиг утгагүй олон асуултаар "бөмбөгдөж", түүнийг Хятадын иргэншилтэй эсэх, ХКН-ын гишүүн мөн эсэхийг хүртэл шалгав. Энэ увайгүй байдал нь дэлхийн сүлжээ ашиглагчдын дунд шуугиан дэгдээв. ХТРТ-ийн CGTN суваг дэлхийн сүлжээ ашиглагчдын дунд явуулсан судалгаанаас харахад, 90.7 хувь нь Америкийн зарим гишүүдийн асуултууд Хятадын тухай ойлголтгүй, биеэ тоосон, өрөөсгөл үзэлтэйг харууллаа, энэ нь Хятад Америкийн харилцааны тогтвортой байдлыг бусниулна гэж үзсэн байна.

Санал асуулгад оролцогсдын 86.5 хувь Том Коттоны асуусан, ярьсан зүйлс мэргэжлийн талаас ихээхэн учир дутагдалтай байсан гэжээ. Мэдлэг, ойлголт, мэдээлэл дутсан ийм дуулиан Америкийн Конгеррост өмнө нь нэг бус удаа гарч байжээ.

Санал асуулгыг CGTN сувгийн англи, испани, франц, араб, орос хэлний платформоор явуулж, 24 цагт 17 мянган сүлжээ ашиглагч оролцсон байна.


Уртнасан