Гадаадад зориулсан Хятадын хөрөнгө оруулалт нэмэгдэв
2024-02-04 16:07:19
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсаас гадаадад оруулсан хөрөнгө оруулалт 2023 онд тогтвортой нэмэгдэж, 1 их наяд 41 тэрбум 850 сая юань болжээ. Энэ нь өмнөх 2022 оноос 5.7 хувиар өссөн дүн юм. Санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 916 тэрбум 990 сая юань болж 16.7 хувиар өсчээ. Хятадын компаниудын "Бүс ба Зам"-д оруулсан санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 224 тэрбум 90 сая юань болж 28.4 хувиар өссөн гэж Худалдааны яамны тайланд дурджээ. 

Мөн хугацаанд нийтдээ гадаадын гэрээт төслийн жилийн эргэлт 1 их наяд 133 тэрбум 880 сая юань болж, 8.8 хувиар нэмэгдсэн. Шинээр байгуулсан гэрээний дүн 1 их наяд 863 тэрбум 920 сая юань болж 9.5 хувиар өссөн байна. 

Үүнээс "Бүс ба Зам"-ыг хамтран бүтээн байгуулагч орнуудын үндэсний гэрээт төслөөр Хятадын компаниуд 930 тэрбум 520 сая юанийн хөрөнгө оруулсан нь 9.8 хувиар нэмэгдсэн. Түүнчлэн "Бүс ба Зам"-ын хүрээнд хийсэн шинэ гэрээний үнийн дүн 1 их наяд 600 тэрбум 730 сая юаньд хүрч, 10.7 хувиар нэмэгджээ.