Америк ноёрхсон нэг туйлт эрин дууссан гэдгийг ойлгох хэрэгтэй гэв
2024-02-05 10:10:07
Share
Share this with Close
youtube WeChat

Улаан тэнгисийн хурцадмал байдлын талаар Йемений улс төр судлаач Мохаммед Шамсан хэлэхдээ, Америк ноёрхлоо хадгалахын төлөө бүс нутгийн, цаашлаад дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж байна гэжээ.

Мохаммад Шамсан, -Йемений Хутигийн зэвсэгт бүлэглэлийн Улаан тэнгист явуулж байгаа үйл ажилгаааны зорилго тодорхой. Израиль Газын зурваст явуулж байгаа цэргийн ажиллагаагаа зогсоо гэдэг л шаардлага. Америк бодлогоо эргэн харж Израильд дарамт үзүүлж, Газын зурвас дахь Израйлийн түрэмгийллийг зогсоолговол Хути бүлэглэл ч галаа зогсооно гэв.

Ойрх Дорнодын олон оронд Америк, түүний холбоотнууд агаараас цохилт өгч эхэлсэн. Энэ тухай Шамсан, энэ бол Ойрх Дорнодын орнуудын бүрэн эрхэнд халдаж буй түрэмгийлэл. Олон жилийн турш Америк ноёрхлоо хадгалахын тулд бусад орны эсрэг цэргийн ажиллагаа явуулж, хорлон сүйтгэж ирсэн. Энэ нь бүс нутаг, цаашлаад дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж байна, гол буруутан нь АНУ өөрөө юм. Тэдний ноёрхол, нэг туйлт эрин нэгэнт дуусгавар болсон гэдгийг Америк ойлгох хэрэгтэй гэжээ.