Сэдэвчилсэн боловсролын дүгнэлт хурал болов
2024-02-05 09:58:09
Share
Share this with Close
youtube WeChat

Шинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай Ши Жиньпиний үзэл санааг судалж хэрэгжүүлэх сэдэвчилсэн боловсролын дүгнэлт хурал өчигдөр, 4-нд Бээжинд боллоо.

Хэдхэн хоногийн өмнө Ши Жиньпин дарга ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны сэдэвчилсэн боловсролын тайлан болон үр дүнг нэгтгэж бэхжүүлэх хуралд илтгэл тавьсан юм. 

Илтгэлдээ, сэдэвчилсэн боловсролыг эхлүүлснээс хойш "үзэл санаанаас суралцах, намч чанарыг бэхжүүлэх, практикийг чухалчлах, шинэ ололт амжилт бий болгох" ерөнхий шаардлагыг намын бүх түвшинд чанд баримталж, зорилт үүргээ тодорхойлсон. Хичээн сурч, мэдлэг боловсролоо дээшлүүлж, оны эхэнд тодорхойлсон ажлуудыг ул суурьтай хийж байна. Ялангуяа өндөр чанартай хөгжилд үүсэх саад тотгор, иргэдийн өмнө тулгамдсан асуудал, намын бүтээн байгуулалтад тулгарч буй асуудлыг тууштай шийдвэрлэж, хүлээгдэж буй зорилгодоо хүрч, тодорхой үр дүнд хүрсэн гэжээ.