Цагаан сарын урт амралтаар хүмүүс нутгаа зорьдог. Энэ үе Хятад даяар хүмүүсийн их нүүдэл болно. Нэгдүгээр сарын 26-наас эхэлж, 40 хоног үргэлжлэх хугацаанд давхацсан тоогоор 9 тэрбум хүн зорчих төлөв гарчээ. Машинтайгаа зорчих хүмүүсийн аялал 80 хувийг эзэлнэ. Онгоцоор нисэх зорчигч 80 сая болох тооцоотой байна.
Амралтын өдрүүдэд дотоодын жуулчдын тоо эрс нэмэгдэж, Хятадын өмнөд нутгийнхан хойд нутгийг, хойд нутгийнхан өмнөд нутгийг зорих урсгал нэмэгдэнэ.
Визгүй харилцан зорчих улсууд нэмэгдэж байгаа учир Хятад хүмүүс хилийн чанадад ч их аялж байгаа юм.