Харилцаа дулаарах хандлагатай байна
2024-02-05 10:51:42
Share
Share this with Close
youtube WeChat
Мансууруулах бодистой тэмцэх Хятад Америкийн ажлын хэсэг байгуулагдав. Энэ бол нэг алхам. Хоёр улс сүүлийн үед олон салбарын олон түвшинд харилцаагаа ойртуулж, ажил хэрэгч хамтын ажиллагаа явуулж, Сан Францискод тохиролцсон нийтлэг ойлголтыг амьдралд хэрэгжүүлж байна. Олон улсын байдал тогтворгүй өнөө цагт Хятад Америкийн харилцаа сайжирвал дэлхий дахинд хэрэгтэй.  

АНУ-д суугаа Хятадын ЭСЯ-нд нэгдүгээр сарын 28-нд хоёр орны оюутан залуус цагаан сар тэмдэглэж, хоёр орны оюутнууд Хятадын ший жүжгийн баг өмсөж тоглолт гаргав.  Оюутан солилцооны 45 жилийн ой болон сар шинийн тоглолтыг Вашингтонд хамтатган зохион байгуулж, Америкийн боловсролын салбарын төлөөлөл, Хятад Америкийн оюутан залуус нийлсэн 500 гаран хүн оролцсон байна. 

Сан Франциско хотод өнгөрсөн жил болсон Хятад Америкийн төрийн тэргүүний уулзалтаар олон салбарт хамтран ажиллаж, урагш хөгжүүлэх талаар санал нэгдсэн бөгөөд хоёр талын ажлын хэсэг энэ чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Гадаад харилцааны сайд Ван И саяхан ерөнхийлөгч Жо Байдений аюулгүйн асуудал хариуцсан туслах Жек Салливантай уулзав. Уулзалт илэн далангүй, ажил хэрэгч, үр бүтээлтэй болжээ. Армийн хэлэлцээ зөвшилцөө сэргэж, банк санхүүгийн салбарын ажлын хэсэг гурав дахиа хуралдав. Худалдааны сайд нар анхны уулзалтаа хийв. Хөдөө аж ахуйн салбарын нэгдсэн комиссын 7 дахь уулзалт Вашингтонд болов. Энэ мэтээр дурдаад байвал хоёр талын харилцаа олон салбарт тогтвортой урагшилж байна. 

 Хятад Америкийн харилцаа хоёр орны төдийгүй олон улсын тогтвортой байдалд чухал ач холбогдолтой. Вашингтон Пост сонины нийтлэлч  Фарид Захари, -Энэ цаг үед дэлхий дахинд геополитикийн маш олон сорилт тулгарч байна. Тэдгээрээс хамгийн том сорилт болох Хятад Америкийн хүйтэрсэн харилцаа дулаарах хандлагатай болж эхэлж байна. Америк өнгөрсөн жилүүдэд  Хятадад үл итгэх, үл ойлголцох бодлого явуулсан. Энэ бол маш аюултай, эрсдэлтэй юм. Хоёр орны харилцаа сайжирч эхэлж байгаа нь сайн зүйл юм гэжээ. 

Гэсэн ч бүх юм сайн сайхан болж амжаагүй байна. Олон сөрөг үзэгдэл байсаар л байна. Хятадыг хамгийн гол өрсөлдөгч, геополитикийн хамгийн том сорилт гэж АНУ үздэг нь хэвээр. Жек Салливан ярихдаа, Америк дотоод давуу талаа бэхжүүлж, гадна талдаа холбоотнуудын хамт Хятадтай стратегийн өрсөлдөөн явуулна гэсэн. Америкийн худалдааны сайд Жина Раймундо үндэсний аюулгүй байдлыг ойлголтыг хэтрүүлж, Хятадын цахилгаан машин Америкийн аюулгүй байдалд эрсдэл учруулж байна гэв.  Тайванийн асуудлаар АНУ улс төр хийж, Өмнөд Хятадын тэнгист сөргөлдөөн явуулж, Хятадын хүний эрхийн байдлыг гүтгэж, Хятадын чип үйлдвэрлэлийн салбарт  хаалт тавьж, Хятад оюутнуудын Америкт суралцахад хязгаарлалт хийж байна. Эдгээр үйлдлүүд хоёр орны төрийн тэргүүний өнгөрсөн жилийн нийтлэг ойлголтод нийцэхгүй байна.

Дипломат харилцааны 45 жил энэ онд болж байна. Хоёр орны харилцаа түүхийн шинэ гараан дээр ирээд байна. Шинэ гараа бол боломж. Эндээс хамтран, харилцан ашиг хүртэх нь чухал. Хоёр орон ойлголцлын сайн механизм байгуулж, харилцааны саад тотгорыг арилгаж,  эрүүл харилцааны тогтвортой замаар хамтдаа хөгжиж, хоёр талддаа төдийгүй дэлхий дахинд үр өгөөжийг нь хэрэгтэй юм.