Хаврын баярын зорчигч тээврийн шинэ өөрчлөлтүүд
2024-02-05 18:53:31
Share
Share this with Close
youtube WeChat

“Энэ миний галт тэрэгний тасалбар, энэ аялал гайхамшигтай аялал болно гэдэгт би эргэлзэхгүй байна !” Их Британиас ирсэн Андрев бол их сургуулийн нэгэн багш, тэрбээр Хятадад ирээд 9 жил болжээ. Энэ удаагийн хаврын баяраар тэр Гуандүн мужид очиж Хятадын Күнфүгийн гайхамшигтай танилцахаар шийджээ. Ийнхүү тэрбээр Хятадын хаврын баяраар зорчигчийн нэг болжээ.

Гадаадын олон мэдээллийн хэрэгсэл Хятад улсын хаврын баярын зорчигч тээврийг “дэлхийн хамгийн их хүн амын нүүдэл” хэмээдэг аж. Энэ жилийн Хятадын хаврын баярын зорчигч тээвэрлэлт нэгдүгээр сарын 26-наас гуравдугаар сарын 5-ныг хүртэл 40 хоног үргэлжилнэ. Хятадын Зам тээврийн яамны таамагласнаар, энэ хугацаанд Хятад улсад давхардсан тоогоор 9 тэрбум хүн бүс нутаг дамнан зорчих төлөвтэй байгаа нь шинэ тэмдэглэл бүтээх бөгөөд 2023 оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин шахам нэмэгдэж байна. Үүнд төмөр замын тээвэрлэлтийн оргил үед секунд тутамд зарагдах тасалбарын тоо 1500 ширхэг хүрэх төлөвтэй байна.

Хаврын баярын зорчигч тээвэр нь Хятад улсын хурдтай нэмэгдэж буй аянчдын урсгалыг харуулж байгаа төдийгүй Хятад улсын эдийн засгийн сэргэлтээс буй болгосон итгэл, эрч хүчний илэрхийлэл гэж Ройтерс агентлаг тэмдэглэжээ. Бангладешийн “Weekly Blitz” сонины веб сайт, хаврын баярын зорчигч тээвэр нь урьдчилсан төсөөлөл дэх 2024 оны Хятад улсын хэрэглээний халуун өрнөлийн эхлэл гэж мэдээлжээ. Хятад улсын энэ оны жижиглэнгийн борлуулалтын хэмжээ 50 их наяд юаниас давж, Хятадын эдийн засагт асар их түлхэц хүч өгнө гэж зарим шинжээч үзсэн байна.

Хаврын баярын зорчигч тээврээр үйлчлүүлэх зорчигчдын тоо шинэ түвшинд хүрч байгаа бөгөөд зорчих хэлбэрт ч бага бус шинэ өөрчлөлт бий болжээ. Статистикээс харахад, хаврын баярын зорчигч тээврийн хугацаанд оршин суугчдын 80 шахам хувь нь хувийн машинаар аялах сонголт хийж, байгальд халгүйгээр зорчих үзэл ойлголтыг хүмүүс анхаарах болсон тул нэн олон хүмүүс шинэ эрчим хүчний автомашинаар аялахаар болжээ. “Хятад улс бүтээв” ухаалаг үйлдвэрлэлийн дэмжлэгтэйгээр, дотоодод үйлдвэрлэсэн C919 загварын 4 нисэх онгоц хаврын баярын зорчигч тээвэрт анх удаа нислэг үйлдэж, дотоодод үйлдвэрлэсэн “Adora Magic City” том оврын аялалын анхны хөлөг онгоц зорчигч тээвэрт хүч нэмж, хүмүүсийн аялан зорчиход илүүн олон сонголт хангажээ. Испанийн EFE агентлаг, амьдралын түвшин тасралтгүй дээшлэхийн хэрээр Хятад хүмүүсийн зорчих хэлбэр илүү уян хатан, олон талт болж байна гэж мэдээлжээ.

Үүнээс гадна, нийгмийн мэдээллийн хэрэгслийн АПП ашиглан замын байдлыг цаг алдалгүй шинэчилдэг болсон, ухаалгаар тасалбар борлуулах, галт тэрэгний буудалд нэвтрэх системийг судлан бүтээж ашигласан, түүнчлэн тусгай вагон, өвөрмөц хоол ундаа зэрэг онцлог үйлчилгээ гаргаж, дижитал технологийг өргөнөөр ашигласан нь зорчигчдын улам олон янз болж буй хэрэгцээ шаардлагыг сайтайр хангаж байна.

Холбогдох мэргэжилтэн “Олон улсын тойм”-д хэлэхдээ, эдгээр өөрчлөлт нь шинжлэх ухаан технологийн хурдтай хөгжлийн үр өгөөжөөр бий болсон, ялангуяа интернет сүлжээ, их өгөгдөл, хиймэл оюун ухаан зэрэг технологийг түгээн ашигласан нь хаврын баярын зорчигч тээвэрт шинэ боломж авчирсан. Нөгөө талаар, нийгэм эдийн засаг хөгжихийг дагалдан зорчигчдын аялалын шаардлага хэрэгцээ тасралтгүй дээшилж байна. Иймээс талууд үйлчилгээний хэлбэрээ шинэчилж, зах зээлийн эрэлт хэрэгцээг хангаж байна гэлээ.

Сүүлийн жилүүдэд Хятад улс дэлхийн хамгийн том хурдны төмөр замын сүлжээ, хурдны авто замын сүлжээ, дэлхийн зэрэглэлийн боомт зогсоолуудыг бүтээн байгуулж, агаарын болон далайн тээвэрлэлт олон улсад нэвтэрсэн. Энэ нь Хятадуудын гэр нутагтаа буцах аян замыг богиносгон дөхөм болгож, түүнчлэн хүмүүс нэн хол явж аялах боломжийг нээсэн юм.

Хятад улсын зүүн хойдын Харбинь хот нь энэ жилийн хаврын баярын зорчигч тээврийн чухал зорилтот газар болсныг Америкийн “Дэлхийн аялал жуулчлал” сайт онцолжээ. Хаврын баярын хугацааны Харбиний аялал жуулчлалын урьдчилсан захиалга ноднингийн мөн үеэс 14 дахин нэмэгджээ. Хаврын баяраар хилийн чанадад жуулчлах нь ч өөр нэгэн онцлог тал болжээ. Саяхан Хятад улс нь Сингапур, Таиланд улсуудтай визгүй зорчих бодлого хэрэгжүүлж, хилээр нэвтрэхэд олон зүйлийн хялбарчилсан арга хэмжээг хэрэгжүүлсэн нь хаврын баярын үеэр хилээр гарч орох аялалд түлхэц болсон байна.

Аялал жуулчлал болон хэрэглээний халуун өрнөл бий болж, зам харилцааны холбоос цэгүүд, худалдааны газруудаар хүмүүсийн хөл хөдөлгөөн ид нэмэгдэн, хаврын баярын зорчигч тээвэрлэлт ачаалал ихтэй байгаа нь Хятад улсын хот суурин, бүс нутаг хоорондын эдийн засгийн уялдаа холбоо улам нягтшиж, Хятадуудын сайн сайхан амьдралын төлөөх хүсэл тэмүүллийг харуулж байна. Энэ нь Пакистаны “Олон улсын мэдээ” сонины мэдээлсэнчлэн, хаврын баярын зорчигч тээвэр бол дэлхийн хоёрдугаар том эдийн засгийн цогц Хятад улсын эдийн засгийн уян хатан байдал, эрч хүчний илэрхийлэл юм.