Израиль "өөрийн толгойгоор" шийдвэр гаргана гэв
2024-02-05 09:52:40
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 4-ний үдээс хойш Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху засгийн газрын хуралд, бүх зорилтдоо хүрэхээс нааш зогсохгүй гэв.

Израилийн зорилго бол ХАМАС-ыг устгаж, тэдэнд барьцаалагдсан хүмүүсийг суллах. Мөн Газын зурвас Израильд ахин аюул учруулахгүй болгох гэж Беньямин Нетаньяху хэлжээ.

Энхийн хэлэлцээрийн боломжит хувилбарын тухайд тэрээр, Израиль энхийн хэлэлцээр хийхгүй. Тохиролцоонд хүрэхийн тулд золиос гаргахгүй. Израилийн шоронд хоригдож байгаа палестины олон хоригдлыг суллах талаар мэдээллийн хэрэгсэлд гарсан нь худлаа гэв.