Баяр хөөртэй угтах цагаан сар
2024-02-05 15:27:59
Share
Share this with Close
youtube WeChat

Задгай зах, гудамж, үзэсгэлэнгийн танхимд хийдэг төвлөрсөн худалдаа Хятадад эртний түүхтэй, хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Хүмүүс энд ирж хоол идэж, юм үзэх төдийгүй бараа бүтээгдэхүүн хямд худалдан авч, баяр хөөрөөр дүүрч байдаг.

Саяхан Бээжинд "Лао Бэйжин" цагаан сарын барааны үзэсгэлэн нээгдэв. Бүтэн сар үргэлжлэх энэхүү үзэсгэлэн 28 жилийн түүхтэй. Хүмүүс эндээс сар шинийн барааг нэг дороос худалдан авдаг. Хятадын олон газрын өвөрмөц онцлог бүхий нутгийн бараа, гадны бүтээгдэхүүн энд их нэртэй.