“Андын номын сан” цуврал-Мао Дүний шагналт “Цагаан бугатын шил”
2024-02-05 19:57:25
Share
Share this with Close
youtube WeChat

Шааншигийн Гуаньжүн нутаг буюу шар хөрст өндөрлөг хэмээх өргөн уудам дэвсгэр дээр Бай овогт, Лү овогт хоёр гэр бүлийн гурван үеийн атаа хорсол, тэмцлийн түүх өрнөнө. Бай гэдэг үг хятад ханзаар цагаан, Лү гэдэг үг хятад ханзаар буга гэсэн үг болох аж. Байлү тосгон буюу Цагаан бугат шил тосгонд анх суурьшсан Бай, Лү хоёр овгийн амьдрал, гэр бүл хоорондын зөрчил тэмцэл  Манж Чин гүрний сүүлчээс XX зууны 70, 80-аад он хүртэл гурван үе дамжин үргэлжилж, чингэхдээ Хятадын нийгмийн оюун санааны өөрчлөлтийг харуулсан байна.

Зохиолч Чэнь Жүншы романаа бичихийн тулд хоёр жил бэлдээд, өвгөдийнхөө амьдарч байсан гэрт 1988 онд очиж, хөдөө нутагт дөрвөн жил ажиллаад 1992 онд 50 насандаа 500 мянган ханз үгтэй “Цагаан бугатын шил” романаа бичиж дуусгасан байдаг. Тавин нас хүртлээ дорвитой том бүтээл хийгээгүй түүнийг ингээд мартагдлаа, уран зохиолын ертөнцөд гавьтай том юм хийсэнгүй гэж үеийнх нь зохиолчид, уншигчид анзаарахгүй болж эхэлж байсан тэр үед алдар хүндийн оргилд хүргэсэн “Цагаан бугатын шил” романаа гаргаж Хятадын алдарт зохиолчдын эгнээнд орсон юм. 

“Цагаан бугатын шил” роман 1993 онд анх хэвлэгдэж, 1998 онд  Мао Дүний шагнал хүртэв. “Цагаан бугатын шил” роман бүрэн хэмжээний кино, мөн олон ангит кино, драмын жүжиг, бүжгэн жүжиг зэрэг урлагийн төрлөөр ахин амилж, хол ойрд ихэд алдаршжээ. Энэхүү алдарт роман 2015 онд босоо монгол хэлээр орчуулагдан үндэсний монгол бичгээр хэвлэгджээ. 

Утга зохиолын шүүмжлэгч Бай Е “Цагаан бугатын шил” роман Хятадын шинэ үеийн уран зохиолд туульслаг шинжээрээ ялгардаг бүтээл гэж дүгнэсэн байдаг.