Цагаан сараар хятад хүмүүс сайн сайхны бэлгэдэлтэй өнгөт, гоёмсог зураг авч, хаалга, цонх, ханан дээрээ өлгөдөг. Аз жаргалын зураг гэж нэрлэх энэ зураг өлгөх зан үйл 2000 жилийн түүхтэй бөгөөд шинэ жилдээ өлзий дэмбэрэлтэй байж, аз жаргалтай явахыг хүссэн уламжлал юм. Сар шинийн аз жаргалыг бэлгэдсэн зургууд цаг үеийн хөгжил хувирлыг шингээж, шинийг тусгаж, өнөөг хүрсэн байдаг.