“Хятад маягийн шинэчлэлтийн тухай Ши Жиньпиний өгүүллийн түүвэр” ном гарав
2024-02-05 19:43:30
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны Намын түүх, сурвалжийн судалгааны хүрээлэнгээс орчуулсан “Хятад маягийн шинэчлэлтийн тухай Ши Жиньпиний өгүүллийн түүвэр” номын англи хувилбар, англи хятад харьцуулсан хувилбарыг саяхан Төвийн орчуулгын хэвлэлийн хороо хэвлэн гадаад дотоодод тараав.

“Хятад маягийн шинэчлэлтийн тухай Ши Жиньпиний өгүүллийн түүвэр” номыг ХКН-ын Төв хорооны Намын түүх, сурвалжийн судалгааны хүрээлэн редакторлож, Ши Жиньпиний 2012 оны 11 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарын хооронд Хятад маягийн шинэчлэлтийн хамаатай ярьсан багц чухал өгүүллийг сонгон оруулжээ. Нийт 7 тусгай сэдэвтэй энэ ном нь Хятад маягийн шинэчлэлтийн Хятадын онцлог, мөн чанарын шаардлага хийгээд чухал зарчим зэрэг баялаг агуулгаар хийсэн Ши Жиньпиний гүнзгий тайлбарлалтыг системтэй тусгаж, намын 18 дугаар их хурлаас хойших Хятад маягийн шинэчлэлтийн онол, практик дээрх шинийг бүтээсэн ахиц дэвшлийг бүх талаар харуулсан байна.